ВАКУМ ЦОНХ ХААЛГА АВАХ, ЗАХИАЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
MS админ БА : Барилга бүтээцэд хаалга, цонх томоохон үүрэгтэй
байдаг билээ. Хүнээр төсөөлүүлэхэд нүд, чих, амны үүрэг гүйцэтгэдэг гэж
хэлэх байх. Цонх болон хаалга нь барилгын чухал бүрэлдэхүүн болдог болов
ч тэрний хажуугаар гол дулаан алдагддаг хэсгүүд юм.
Модон цонх вакум цонхоор сонлигдох болсон нь мэдээж дулаан алдагдлыг бууруулах зорилготой технологийн дэвшилт.
Энэ бичлэгээрээ Монголд үйлдвэрлэгддэг вакум цонх, хаалганы чанар
стандартын тухай, сонголтоо хэрхэн хийх талаар бичхээр шийдлээ.
Манайд үйлдвэрлэж буй хуванцар, модон, хөнгөн цагаан, металл
рамтай вакум цонхнуудын хэд нь чанар стандарт хангасан талаар тодорхой
мэдээлэл байдаггүй байна. 2009 онд шинээр баригдаж буй 80 гаруй барилгын
цонхонд хийсэн үзлэг шалгалтаар нийт цонхны 85% нь стандартын шаардлага
хангаагүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр барилгын ихэнх хувь нь
хуванцар вакум цонх байсан болов уу. Одоогоор вакум цонхонд тавигддаг
стандартууд:
- Монгол улсын стандарт MNS 5830 : 2007 - "Барилгын хуванцар(PVC) цонх
хаалга", Техникийн ерөнхий шаардлага, Стандартчилал, хэмжил зүйн
үндэсний төв, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо УБ
2007 он
- Монгол улсын стандарт MNS 5874:2008 - "Цонх хаалганы поливинилхлорид
(PVC) хэлбэржүүлсэн цувимал эдэлхүүн", Стандартчилал, хэмжил зүйн
үндэсний төв, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо УБ 2008
он
Барилгын ажлын зураг төсөлдөө Архитекторууд нь дээрх стандартад
нийцсэн хуванцар вакум цонх суурилуулах ёстой гэж зааж өгдөг ч ихэнх
барилга угсралтын компаниуд үнэ хямдыг нь бодон чанар муутай цонхыг
сонгон угсралтандаа хэрэглэдэг гэдэг нь дээрх үзлэг шалгалтаар тодорхой
байна.
Тэгвэл үнэхээр чанар стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, дулаан
алдагдал багатай цонхыг сонгохыг хүсэж буй захиалагч, хувь хүмүүс наад
зах нь вакум цонхны шаардлага хангасан эсэхийг мэдэх мэдэгдэхүүнтэй
байснаар өөрсдийн орон сууцныхаа дулаан алдагдлыг багасгах, цаашилбал
гүйцэтгэгч барилга угсралтын компаны суурилуулсан цонхонд хяналт тавих
боломжтой болох юм.
Манайд вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийг захын нэг нь дурын
материалаараа үйлдвэрлэдэг болсныг бүгд мэддэг. Хувь хүнийг
тооцохгүйгээр ойролцоогоор 300 гаруй цонх хаалганы үйлдвэрлэгчид
байдагаас стандартад нийцсэн цонх хаалга үйлдвэрлэгч ердөө 20 гаруйхан
байдаг байна.
Тиймээс хуванцар вакум цонхны захиалга өгөхдөө үйлдвэрлэгчдээс
стандартад нийцсэн эсэхийг асууж лавлахаас гадна өөрсдөө вакум цонхны
наад захын шаардлагын талаар мэдэгдэхүүнтэй байх нь чухал юм.
Доор манай үйлдвэрлэгчдийн стандарт зөрчсөн нийтлэг алдаанууд болон мэдвэл зохих зүйлсийг орууллаа.
ШИЛЭН БАГЦ
Шилэн багцын битүүмжлэлийг технологийн дагуу хийдэггүй, 3-4мм нимгэн
шил, 9мм, 12мм-ын нарийн гуурс хэрэглэдэг, ивээс буруу хэрэглэж байгаа
зэрэг зөрчлүүд байна. Улаанбаатарын цаг уурын нөхцөлд дулаан техникийн
тооцооллоор хоёр хөндийт 4-5мм зузаантай 3 давхар шилэн багц нь
(4+9+4+9+4) стандартын шаардлага хангана. Харин энгийн агаараар
дүүргэсэн нэг хөндийтэй цонхны хувьд 16мм-ээс багагүй гуурстай байх
ёстой ба дулаан алдалтыг бууруулахын тулд тусгай зориулалтын хальс наах,
шинэ технологийн түрхлэг (Low-E, Nano) хэрэглэх, аргон хийгээр дүүргэж
“жинхэнэ вакуум цонх” гаргах зэрэг нь стандартын цонх үйлдвэрлэлтэд
онцгой ач холбогдолтой.
Ro=0.47м^2 °С/ Вт Ro=0,28м^2 °С/ Вт
3н давхар шилэн багц (4+9+4+9+4)мм |
РЕЗИН ЖИЙРГЭВЧ
Резин жийргэвч нь хөлддөг, хатаж хагарч-хугардаг, муухай үнэртэй,
физик-хими чанараа амархан алддаг, хямд үнэтэй “Эрээний резин” өргөн
хэрэглэж байна. Түүнчлэн жийргэвчийг тасалдуулж залгасан, уулзвар ам нь
нийлээгүй гэх мэт алдаа дутагдалууд байна. Резин жийрэг нь цаг уурын
халуун-хүйтэний өөрчлөлтийг даах чадвартай, эсэлдэж хагарч хугардаггүй,
байгаль орчинд хор нөлөөгүй байх шаардлагатай бөгөөд EPDM-технологийн
жийрэг нь стандартын нөхцөлийг хангадаг болно. EPDM резиний үнэ дээрхи
муу резинээс 4-5дахин үнэтэй байдаг.
МЕТАЛЛ ЗҮРХЭВЧ
Хуванцар PVC цонхны бэлдэц-цувималыг цаг агаарын халуун-хүйтэн
өөрчлөлтөөс гарах диформаци –механик агшилт, суналтаас гарах гузайлтаас
хамгаалах зорилгоор хөндийд нь зэврэлтээс хамгаалсан цайрдсан
өнгөлгөөтэй, сэв эвдрэлгүй 1.2мм-ээс багагүй зузаантай металл зүрхэвч
хийж хүчитгэсэн байх ёстой.
Гэтэл металл зүрхэвчийг нь стандартын шаардлага хангаагүй зэвэрсэн
“Эрээний нимгэн улаан”- төмрөөр орлуулсан, түүнийгээ зөвхөн нугас түгжээ
байрлуулдаг хэсэгт нь хийсэн, хуванцар цувимал-металл зүрхэвч хоёр нь
хоорондоо огт бэхлэгдээгүй болон хол зайтай бэхлэгдсэн, сул
тасалдсан-залгаастай төмрөөр хийсэн зэрэг нь техник технологийн
шаардлага зөрчиж байна.
БАРИУЛ, НУГАС, ТҮГЖЭЭ
Бариул нугас түгжээ стандартын шаардлага хангахгүй байна. Хямд үнэтэй
ямарч тохируулгагүй “хавтгай цагаан нугас”, чанаргүй махан төмөр
хайлшаар хийгдсэн, даацгүй хэврэг хуванцар хийцтэй түгжээ, бариул
хэрэглэн, суулгахдаа нүхээ буруу цоолсон, зөв суулгаагүйгээс хаагдаж
нээгдэхэд гажилт үүсэх гол нөхцөл болж байна. Ихэнх үйлдвэрлэгчид маань
салхижуулалтын өнцгийн тохируулагч хэрэгсэл тавьдаггүйгээс салхивч
хүчтэй салхинд савж онгойдог байна.
Хуванцар – PVC цонх хаалганы нугас түгжээ нь 2D болон 3D тохируулгатай,
бариул нь 150H*M-ээс багагүй мушгих моментийн хүчийг 500Н-аас багагүй
ачааллыг даах, далавчиндаа нээгдэх өнцгийн тохируулгатай байх
шаардлагатай бөгөөд суулгахдаа нүхлэлтийн шаблонын технологи хэрэглэх
ёстой.
Металл бариул 2Dтохируулагчтай 2Dтохируулагчтай Салхины хязгаарлагч
салхины хязгаарлагч далд нугас
ТАГТНЫ ХААЛГАНЫ ГЭРЭЛ НЭВТЭРҮҮЛДЭГГҮЙ САМБАРЫН ДООД ХЭСЭГ
Тагтны хаалганы гэрэл нэвтэрүүлдэггүй самбарын доод хэсгийг нэг хөндийт
хуванцар хавтангаар хийж байгаа нь дулаан алдах гол нөхцөл болж байна.
Энэ самбарыг 3 үет 2 хөндийтэй хуванцар эсвэл дулаалгатай металл
хавтангаар хийх ёстой.
3 давхар хөндийтэй хуванцар хавтан
УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН НҮХ
Ус зайлуулах суваг, тусгай зориулалтын нүх гаргадаггүй, харин гаргаж
байгаа нь замбараагүй цоолдог, салхины таг хийгээгүй байна.
Ус залуулах тусгай зориулалтын нүх, салхины тагтай хийцлэл цонхны зураг |
ХӨНДЛӨВЧИЙГ (ДУНД ХӨНДЛӨЛ) БЭХЛЭХ
Хөндлөвчийг (дунд хөндлөл) бэхлэхдээ зориулалтын төмөр бэхэлгээ
хэрэглэдэггүй, зөвхөн Y маягын ширээсэн гагнаасаар холбож байна.
Ү хэлбэрийн наалт Т хэлбэрийн бэхэлгээ Т хэлбэрийн бэхэлгээ холбогч
СУУЛГАЛТЫН ЗОРИУЛАЛТЫН ЦУВИМАЛ
Суулгалтын зориулалтын цувимал хэрэглэдэггүйгээс гадна дотно тавцан
буруу суулгаж байна. Зарим нэг үйлдвэрлэгчид маань суулгалтын профиллыг
мод, тоосгоор орлуулж байна. Түүнчлэн суугдах ханын зузаан, материалаас
шалтгаалан сонгогдох “Ханын 00 цэг”-ийг тааруулдаггүйгээс хөлрөлт,
цанталт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Цонх хаалгыг онгорхой /проём/ дотор гүйцэтгэдэг учраас тэр суулгах
онгорхойтой ханын дулаан дамжуулалтын эсэргүүцэл, ханын зузааны дагуу
тархах температурын уналтыг тооцон гаргаж ханын хөндлөн огтлол дагуух
температурын 00- г тодорхойлсноор суулгалт зөв явагддаг.
Вакум цонх мөстөж, резин жийргээрээ салхи сийгэж дулаан алдах нь юунаас болдог вэ?
Дулаан техникийн горимын дагуу цонхны дотор гадаргын температур 3°С –аас
багагүй байх ёстой. Ер нь цонхонд цанаталт үүсэх олон шалтгаан байдаг.
Нилээд түгээмэл тохиолдох нөхцөл бол цонх-хана 2-ын хоорондын дулаалга
болон цонхны суулгалт буруу хийгдсэнээс шалтгаалдаг. Мөн өрөөний
гадна-дотор температур, чийглэгийн хэмжээ бас онцгой нөлөөтэй. Шинээр
баригдаж байгаа барилга объект-д халаалтыг оройтуулж өгсөн үед өрөө
дотор ууршилт, хөлрөлт-конденсацын горим явагдаг нь цаналталт үүсэх гол
шалтгаан болдог.
Резин жийргээрээ салхи сийгэж дулаан алдах нь чанаргүй резин жийргэвч
хэрэглэснээс болдог. Тиймээс манайхан чанартай резин хэрэглэх ёстой.
Чанарын шаардлага хангасан резин бол EPDM резин. Энэ нь -60°C-д хөлдөж
хугардаггүй, озон химийн бодис, агаар дахь хүчилтөрөгчийн нөлөөнд
өөрчлөгддөггүй, хатаж хагардаггүй, температурын өөрчлөлтөнд уян чанараа
алддаггүй төгс бүтээгдэхүүн. Гэтэл чанаргүй резин нь EPDM-ээс 4 дахин
хямд байдаг, үүнийг л хэрэглээд байна шүү дээ.
Бүхэл компаниуд “суулгалт үнэгүй” гэж зарлаад байдаг. Энэ нь чанарт нөлөөлөөд байгаа юм биш үү?
Үнэгүй суулгасан цонх эргээд чанарын баталгаагүй, цанаталт үүсэх гол
шалтгаан болдог. Стандартад нийцсэн цонх хийсэн л бол уул бүтээгдэхүүн
чанрын шаардлага хангах ёстой. Гэхдээ хичнээн сайн цонх хийгээд суулгалт
буруу хийгдвэл нөгөө л цанаталт-хөлрөлт үүснэ. Цонхны суулгалтын бүхэл
бүтэн стандарт гадаадад мөрдөгддөг. Цонхны суулгалтыг тусгай компани,
мэргэжлийн хүмүүс гүйцэтгэдэг. Энэ бүгд үнэ цэнэтэй, дагаад чанартай
байх нь мэдээж. Гэтэл манайхан цонхны суулгалт үнэгүй гэж бүхэл бүтэн
технологын үе шатыг алгасаж чанаргүй байдлыг үүсгэдэг. Юуны өмнө цонх
суулгах ханийн бүтээцийг судлах хэрэгтэй. Ханын бүтцийн дулаан дамжилтын
эсэргүүцэл, ханын зузааны дагуу тархах температурын уналтыг тооцон
гаргаж ханын хөндлөн огтлол дагуух t°-ын 0°С-г тодорхойлсноор суулгалт
зөв явагддах технологийн ажиллагаа эхэлдэг. Хана – цонх хоорондын
дулаалга – амалгаа нь бас бүхэл бүтэн технологи байдаг.
Бүтээгдэхүүний үнэ өртгийн тал дээр юу хэлэх вэ? Жишээлбэл вакум
цонхыг хувийн компаниуд их хийдэг болж. Үүн дээр иргэдэд хандаж юу хэлэх
вэ?
Ер нь стандартын шаардлага хангасан цонхны хамгийн доод үнэ нь 125,000₮
байдаг. Мэргэжлийн хяналт, хил гаалийн байгууллагууд БНХАУ-аас нийлүүлж
байгаа чанарын шаардлага хангахгүй барилгын хуванцар цонх хаалганы
үндсэн-туслах түүхий эд, материалыг хил гаалиар нэвтрүүлэхгүй журамтай
болж байгаа нь их саашаалтай байна. Тиймээс бид “стандартын цонх,
технологийн зөв суулгалт”-ыг хангаснаар чанарын шинэ түвшинд гарах
бололцоотой.
Эх сурвалж: http://www.altanus.mn